Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-05-10 14:14:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хуваарь, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Энэ сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөсөн” гэв. Мөн зуслангийн бүсийн төлөвлөлтийн тухайд Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн” гэлээ.  


Нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Судалгаагаар, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 144 мянган нүхэн жорлон тоологдсон. Ногоон бүсэд 37 мянга гаруй жорлон бий. Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Журмын төслийг боловсруулах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах ажил үргэлжилж байна” гэв. 

Холбоотой мэдээ