ОРХОН: Монголын шилдэг 30 бүтээлийн үзэсгэлэн тав хоног олны хүртээл болно

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2023-05-12 11:53:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Орхон аймагт Монголын сор болсон шилдэг 30 уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейд хадгалагддаг хосгүй үнэт өв бүхий 30 бүтээл багтсан юм. Үзэсгэлэн тав хоногийн турш Хүүхэд, залуучуудын театрт гарч байна.

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд соёл, гэгээрлийн лекц, илтгэл, уран зургийн үзэсгэлэн, театрчилсан жүжиг, урлагийн сэтгэл заслын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон ажлыг цувралаар зохион байгуулж байна.