ДОРНОД: Жилд 400 орчим хос гэрлэлтээ бүртгүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-15 20:16:58

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт жилд 400 орчим хос гэрлэлтээ бүртгүүлж байна. Тухайлбал, 2019 онд 351 хос, 2020 онд 401 хос, 2021 онд 321 хос гэр бүлээ батлуулжээ.

Сонирхуулахад, Баян-Уул, Баяндун, Дашбалбар зэрэг буриад сумдад гэрлэлтээ бүртгүүлэх хүсэл илүү байгааг статистик мэдээллээс харж болно. Баяндун суманд 2019 онд 20 хос, Баян-Уул суманд 2020 онд 16, Дашбалбарт 2021 онд 19 хос гэрлэлтээ бүртүүлсэн нь бусад сумаас өндөр тоон үзүүлэлт юм.

2021 онд 18-19 насандаа 12 хос, 20-29 насандаа 192 хос, 30-39 насандаа 89 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 50-иас дээш насны 14 хос албан ёсоор гэрлэжээ.

Харин Дорнод аймгийн хэмжээнд 2020 онд 101 хос, 2021 онд 94 хос шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. 

Холбоотой мэдээ