ЗАВХАН: Хамтарсан багууд сайн ажиллабал аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-16 15:49:07

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг аливаа хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой хамтарсан багуудаа чадавхжуулж байна.

Хамтарсан баг мэргэжлийн түвшинд ажилласнаар эерэг нөлөөллийг бий болгодог. Тиймээс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Улиастай сумын зургаан хамтарсан багийн нарийн бичгүүдэд ажлын байран дээр нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ. Харин хөдөөгийн 23 сумын хамтарсан багийн нарийн бичгүүдэд цахимаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ. Зөвлөн туслах ажлын хүрээнд, хамтарсан багийн бүтэц бүрэлдэхүүн, ажилллах журмын талаар нарийвчлан таниуллаа. Мөн хамтарсан багийн үйл ажиллагаанд арга зүй өгөх, гэр бүл, хүүхдийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, хяналт #НАМС бүртгэлийн программ ашиглах арга зүйн талаарх мэдээллийг өгсөн.


Тухайлбал дээрх бүртгэлийн программд хамтарсан багийн гишүүдийг бүртгэх, сумынхаа өрх, иргэний мэдээллийг хэрхэн оруулах. Хамтарсан багийн бусад үйлчилгээнүүд, кейсээ бүртгэлжүүлэх ажлуудыг программд хэрхэн оруулах. Хамтарсан багийн хяналтын самбарыг ажиллуулах, эрсдэлт өрхийн судалгаагаа баяжуулах. Кейс менежментийн үйл явц, хаагдаагүй болон ажиллаж байгаа кейс, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүллээ.


Хамтарсан баг гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон аливаа хэлбэрийн хүчирхийллийг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх.

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох. хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм.



Тиймээс орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн багийг өөр хоорондоо хэрхэн хамтран ажиллах ур чадвар арга зүйд сургах нь зайлшгүй хэрэгцээ байдаг. Ингэж чадавхжиж сурч, хамтын ажиллагаагаа бүх талаар сайжруулсан мэргэжлийн багууд жинхэнэ зорилтот хүмүүст хүрч ажиллаж чаддаг.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тоо ч багасах сайн талтай. Завхан аймгийн хэмжээнд 30 хамтарсан баг ажиллаж байгаа. Эдгээр багуудад давтамжтай сургалтуудыг хийснээр, чадавхижуулснаар хамтарсан багууд жигд үйл ажиллагаа явуулах, чадвар, үйл ажиллагаа нь ч ахих сайн талтай гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв

Холбоотой мэдээ