СЭЛЭНГЭ: “Ногоон байгалийг хамтдаа бүтээцгээе” баг бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллалаа
ТЭРБУМ МОДСүхбаатар/МОНЦАМЭ/.Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Тэрбум мод” үйл
ажиллагаанд Сэлэнгэ аймаг манлайлан голлох үүрэгтэйгээр оролцож байна.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан “Ногоон байгалийг хамтдаа бүтээцгээе” баг
бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллалаа.
Дээрх багийнхан 5-7 настай, 6
нэр төрлийн 300 ширхэг модны суулгацыг тус аймгийн төв болон тус аймагт шинээр
байгуулагдсан 6 дугаар сургуулийн талбайд тарьжээ.
Мөн тариад зогсохгүй модыг хэрхэн тарих аргачлал, арчилж ургуулах талаарх мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч, хамтран ажилласан байна.