Чөлөөтийн эрчүүд Буриадаас 11 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-24 10:03:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээнд Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэйчүүд зодоглож, 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна.

 

Медаль хүртсэн тамирчид:


Тэмцээний аваргууд Н.Насанбуян  /57 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, Э.Батмагнай  /125 кг/,

Мөнгөн медаль хүртсэн Э.Төгсжаргал /65 кг/, Д.Оргилох /97 кг/, хүрэл медалийн эздээр П.Дашцэрэн /61 кг/, Ш.Дэлэг /70 кг/, Б.Батбаяр /74 кг/, А.Дөлгөөн /79 кг/, Д.Саранцогт /97 кг/, Б.Баярмагнай /125 кг/ нар юм.

 

Холбоотой мэдээ