Дорнодчууд олимпийн медальтнаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДАзийн наадмын аварга, ОУХМ, Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай төрөлх нутагтаа ирлээ. Тэрээр 1988 онд Чойбалсан хотод төржээ.
Хүн төрөлхтөний спортын их баяр цэнгэл, зуны олимпын 31 дэх наадам Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо болж, Д.Отгондалай боксын төрлөөс хүрэл медаль хүртсэн.
Риогийн олимпод ширэн бээлийтнүүдээс цор ганц, Монголын баг тамирчдаас хоёр дахь медалийг энгэртээ гялалзуулсан тамирчин маань багш Ё.Төмөрбатаа, Б.Эрдэнэбаяр нарын хамт төрөлх нутагтаа ирэхэд нь Дорнодчууд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барин, хүчний байгууллагууд хүндэтгэн жагсаж угтлаа.
Д.Отгондалайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр ч үргэлжилж байна.
Б.Туяа