БАЯНХОНГОР: Монгол инженерүүдийн бүтээсэн автомат машиныг ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-25 10:48:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын нэг давхарт эко кейш буюу хуванцар савыг төлбөртэй хүлээн авдаг автомат машин суурилуулжээ.

Монгол инженерүүдийн бүтээсэн тус автомат машиныг “Эко кэш” ХХК-аас ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан байна.

“Хог бишээ мөнгө” аяны хүрээнд хогийг хэрхэн мөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулж, бага гэлгүй мөнгөн хуримтлал бий болгож, байгаль орчноо хоггүй цэвэр байлгах шийдлүүдийн нэг бол эко кейш автомат машин юм. Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay апп-ыг гар утсандаа суулган, хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах аж.

Уг автомашиныг суурилуулснаар уусан ундаа, усны сав, таргийн жижиг цаасан хайрцаг зэргийг тушаах боломжтой болж байна.


Холбоотой мэдээ