7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-26 08:26:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар, газар ашиглалтын байдлыг судлаад 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр хэлэлцүүлэв.


Үүнд, Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га, Баянзүрх дүүрэгт 16 байршлын 3.54 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га, Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га, Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га, Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га, Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна. Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх юм. Зөвлөлийн гишүүд энэ ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн, явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэх зорилгоор гараашуудыг чөлөөлж байгаа. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Холбоотой мэдээ