СЭЛЭНГЭ: ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-29 09:05:08

Сүхбаатар/МОНЦАМЭ/.ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК-ийн төлөөлөл Сэлэнгэ аймагт ажиллалаа.

 

Тус аж ахуйн нэгжийн зүгээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн эдэлбэр газрыг моджуулах арга хэмжээнд зориулан 7 сая төгрөгийг зориулахаар хамтын ажиллагааны гэрээг үзэглээд байна.

 

Энэхүү гэрээний дагуу тэд тус аймагт ажиллах үеэрээ Тужийн нарсанд мод тарьж, “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа.  

Холбоотой мэдээ