Нийгмийн даатгалын сангийн орлого 199.2 тэрбум төгрөгөөр өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-31 12:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 4 сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 199.2 (19.5 хувь) тэрбум, зарлага 1.2 их наяд төгрөг болж, 155.2 (14.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 500 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 122.5 (32.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, зарлага 554.5 тэрбум төгрөг болж, 166.5 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр буурав. Нийт зарлага буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 153.4 (22.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ