ДАРХАН-УУЛ: 84 сурагч 48 улирал онц дүнтэй суралцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 48 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. 2022-2023 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийг 1172 сурагч төгсөж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуулиас 84 сурагч 48 улирал дараалан "А" үнэлгээтэй суралцаж, бусдыгаа манлайлжээ.
Онц дүнтэй суралцаж ЕБ-ын сургуулиа төгсөж буй сурагчдад аймгийн Засаг дарга баяр хүргэж гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг
дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар 48 улирал тасралтгүй онц дүнтэй суралцсан сурагчдад алтан медаль зүүж өгөхийн
зэрэгцээ ЭЕШ-аа
амжилттай өгч хүссэн сургуульдаа элсэн суралцахыг хүсэн ерөөлөө.