ДУНДГОВЬ: "Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо" сэдвийн дор хүүхдүүд өөрсдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Дундговь аймгийн ЗДТГ, МЭХ-ны салбар хамтран “Орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Сайнцагаан сумын 5 сургуулийн 350 хүүхэд оролцож, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, аюулгүй байдал, оролцооны асуудлаар нөхцөл байдлыг дүгнэн ярилцаж, өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлсэн юм.