Говь-Алтайд зарим сумын намаржаа, хаваржааны нутагт газрын гарц муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-10 12:27:43

Говь-Алтай аймгийн хэмжээгээр зун зуншлага харьцангуй сайн байсан ч дунд үеэсээ зарим нутагт бороо хургүй, гандуу, зарим сумын намаржаа, хаваржааны бүс нутгуудын газрын гарц муу байна.

Мөн хэд хэдэн сумын бэлчээрийн даац хэтэрснээс мал өвөлжилтэнд муугаар нөлөөлөхөөр байгаа гэнэ. Энэ өвөл тус аймагт 18 сумын 6800 өрхөд 3.5 сая гаруй мал өвөлжихөөр бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Одоогоор малчид намрын отор хийж, хадлан тэжээл бэлтгэх ажлаа амжуулж байна. Нийтдээ 6198 тн өвс, тэжээл шаардлагатай байгаагаас 775 тн-ыг бэлтээд байна.

Мөн сумд аюулгүйн нөөцдөө тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэсэн байх албан даалгавартай ажиллаж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ