АРХАНГАЙ: Одон авсан эхчүүдийн хамгийн залуу нь 26 настай ээж байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-02 10:22:06

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар аймгийн хэмжээнд нийт 345 эхэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг эх үрсийн баярын өдрөөр гардууллаа.

 

Архангай аймгийн хэмжээнд энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 17 эх, хоёрдугаар зэргийн одонг 328 эх гардан авлаа. Аймгийн төв Эрдэнэбулган суманд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 7, хоёрдугаар зэргийн одонг 113 эх авсан юм.

“Эхийн алдар” одонгоор шагнуулж буй эхчүүдийн хамгийн өндөр настай нь Батцэнгэл сумын өндөр настан 82 настай Г.Лхагва гуай нэгдүгээр одонгоо авсан бол хамгийн залуу нь Хайрхан сумын иргэн 26 настай Г.Мядагмаа хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээ