СЭЛЭНГЭ:Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-02 12:24:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийн шагналыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.

Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дээрх иргэдийн шагналыг Олон улсын хүүхдийн эрхийн өдрөөр гардуулан өгөв.     

 

Цэргийн гавьяаны одонгоор: Сүхбаатар сумын иргэн Б.Буяндэлгэр,

Алтан гадас одонгоор: Мандал сумын иргэн Ч.Байгал, Орхонтуул сумын иргэн Н.Алтангэрэл, Сайхан сумын иргэн Г.Гэрэлмаа, Хүдэр сумын иргэн Г.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар сумын иргэн Ч.Явуухулан.

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар: Орхонтуул сумын иргэн Н.Отгонбор, Ө.Жүгдэрнамжил, Сүхбаатар сумын иргэн, аймгийн Татварын хэлтсийн Улсын ахлах байцаагч Ж.Гантөмөр, С.Оюунзул.

 

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр: Шаамар сумын иргэн, Шаамар МСҮТ-ийн багш Б.Нарангэрэл,

Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтнаар: Сүхбаатар сумын иргэн З.Зулцацрал, Ж.Энхнаран, Ч.Сэлэнгэтуяа, ахмад настан С.Энхбат,

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар: Хушаат сумын иргэн А.Нармандах, П.Өнөржавыг нарыг шагналаа.

 

Холбоотой мэдээ