СЭЛЭНГЭ: Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-03 14:41:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн Сүхбаатар болон болон Алтанбулаг боомтод өнгөрсөн баасан гарагт ажиллалаа.

 

Тэрбээр Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын шалган нэвтрүүлэх Сүхбаатар болон авто замын шалган нэвтрүүлэх Алтанбулаг боомтод хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Одоогоор боомтын сэргэлтийн хүрээнд Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Энэхүү ажлын гүйцэтгэлийг ирэх 8 дугаар сард багтаан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж буйгаа сайдад танилцуулав.

 

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийх юм.  

Зорчигч тээврийн 19 барилга, ачаа тээврийн 18 барилга байгууламж, дэд бүтцийн 5 барилга, ногоон байгууламж 6000м.кв, иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг бүхий ажлууд байгаа.  

Бүтээн байгуулалтын эдгээр ажлыг 2 үе шаттай хийх бөгөөд эхний ээлжид тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажил одоогоор эхлээд дуусах шатандаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ