СЭЛЭНГЭ: Нэмэлт дархлаажуулалтад 8100 гаруй хүүхэд хамрагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт
дархлаажуулалт 50 гаруй хувьтай байна.
5-р сарын 29-ний өдрөөс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын ажил Сэлэнгэ аймагт 50 гаруй хувьтай байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар 8100 гаруй хүүхэд хамрагджээ. Энэхүү нэмэлт дархлаажуулалтыг тухайн өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр харьяалал харгалзахгүй хийх аж.
Дархлаажуулалтад 10 сартайгаас 8 настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэн явагдах аж.