Насанд хүрэгчдийн 36.6 хувь нь төр засгийн шийдвэрт санал нь тусдаг гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-09 13:12:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын насанд хүрсэн 4325 хүний дунд хийсэн түүвэр судалгаагаар 36.6 хувь нь төр засаг шийдвэр гаргахдаа саналыг нь тусгадаг гэжээ.


Энэ нь судалгааны багийнхны өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хийсэн туршилт судалгааны 36,6 хувьтай ижил дүнтэй гарсан бөгөөд 51 хувь нь сөрөг хариулт өгсөн байна. НҮБ-ын санал болгосон, дэлхийн олон оронд туршсан судалгааг Удирдлагын Академи, ҮСХ хамтраад, 2021 оны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны өгөгдөлтэй холбож, үр дүнг насанд хүрсэн хүн амд тархаан үндэсний хэмжээнд хийжээ.   


“НҮБ-ын аргачлалаар хийсэн энэ судалгаа нь Монгол Улсад тогтвортой хөгжлийг зорилтын шалгуур үзүүлэлтийн суурь түвшинг тодорхойлж, дэлхий нийтэд харьцуулах боломж бий болгосон. Тогтвортой хөгжлийн зорилт нь тухайн улсын төр засгийн шийдвэр гаргахдаа иргэдийг тэгш оролцуулан, саналыг нь үр дүнтэй тусгаж, төр засгийн шийдвэр гаргагчдын үр нөлөөг харуулдгийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн дэд профессор, доктор Ж.Нарантуяа “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлдээ онцоллоо. 

Холбоотой мэдээ