Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-15 16:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


2023 оны 6 дугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1+6 градус, өдөртөө +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +32+37 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13+18 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна. Энэ сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар хална.

Холбоотой мэдээ