Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицуг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Солонгосын хойгт энх тайван тогтоох, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад улс орнуудын оролцоог хангах асуудлаар санал солилцсоноос гадна НҮБ-ын Зэвсэг хураах албатай Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хөгжүүлж буй манай улсын өнөөгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.