ӨМНӨГОВЬ: Ихэнх нутгаар хур тунадас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг хамарч хур тунадас орсон талаар Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Бороошуулах төхөөрөмжийг Өмнөговь аймгийн 2 сумын нутагт суурилуулснаас хойш 2023 оны 6 дугаар сарын 17-ны 20.00 цагаас 18-ны 8.00 цаг хүртэлх хур тунадасны мэдээллээр Булганд 7мм, Хүрмэнд 7мм, Даланзадгадад 5мм, Ноёнд 5мм, Цогтцэцийд 4мм, Ханбогдод 3мм, Мандал-Овоод 3мм, Баяндалайд 2мм, Цогт-Овоод 1мм, Гурвантэсэд 0.9мм, Манлайд 0.4мм, Сэврэйд 0.4мм, Баян-Овоо суманд 0.3 мм бороо оржээ.
Үргэлжлэн 6 дугаар сарын 18-ны байдлаар зүүн сумдын нутгийн
зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нийт нутгаар 8-13м/сек. Агаарын
температур 28-33 градус дулаан байна.