Борхүү нэртэй бугыг байгальд нь тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-19 08:35:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас өнгөрсөн оны 11 дүгээр сард авчирсан Борхүү нэртэй бугыг Хустайн байгалийн цогцолборт газраас авчирсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд нутагшуулан тавив.

 

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, "Мөнгөн эгшиг" ХХК-тай хамтран уг ажлыг 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.



Холбоотой мэдээ