Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-20 16:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм давж үргэлжлэн халахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2023 оны 6 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,  24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21+26 градус, өдөртөө +34+39 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +30+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна. Энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ