Говийн их дархан цаазат газарт 163 тахь, 1200 хулан бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-06-20 16:39:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлж нийт 163 тахь, 1200 хуланг хүснэгтэд бүртгэв.


Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтарын толгой зэрэг газар мониторингт хамрагдав.


Мөн Олон улсын Тахь группийн судалгааны менежер, мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдад “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд орчны бүсийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн эко- клубийн сурагчдыг ДЦГ-ын баруун хэсэг болох Тахь усны баярбүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газруудад эко аяллыг зохион байгуулан зөвлөгөө өгч хээрийн дадлага хийсэн талаар БОАЖЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ