ХОВД: Эмнэлгүүдэд нярайн шарлагын аппарат олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-23 09:51:28

Жаргалант /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар нярай хүүхдүүдэд шарлалтын эмгэг тохиолдох нь элбэг байна. Нярайн шарлалтын улмаас хүүхэд нас барах, уг өвчний хүндрэлээр саажиж, хөгжлийн бэрхшээлтэй болох гэх мэт олон сөрөг тал бий болдог.


Иймээс нярайн шарлалтын эмгэгийг бууруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагаас төсөл хэрэгжүүлж, аймаг, сум, өрхийн эмнэлгүүдэд Нярайн шарлалт оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг цогцоор нь хандивлаж байна. 


2022 оноос хойш Монгол Улсын 3 аймаг, 6 дүүрэг 1555 эмнэлэгт нярайн шарлалтын эмчилгээний багц тоног төхөөрөмж олгоод буй. Тухайлбал, энэ сарын 22-нд Ховд аймгийн 16 сум, 6 өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Амаржих газрын эмч мэргэжилтнүүдэд нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байсан 188 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 6 багц тоног төхөрөөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө.  

Холбоотой мэдээ