АРХАНГАЙ: Нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-27 16:40:06

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд 4132.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4417.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэлт 1.1 хувиар, борлуулсан бүтээгдэхүүн 11.7 хувиар нэмэгдсэн байна.

 

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, бууз, дулаан, албан тасалгааны ширээний үйлдвэрлэл 117.5 хувиас 2 дахин өссөн байна.

 

Харин хэвийн боов, борц, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, гэрийн модон тавилганы  үйлдвэрлэл  9.5-89.8 хувиар багасчээ.

Холбоотой мэдээ