Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-30 14:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөө, маргаашдаа ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.


2023 оны 7 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 7 дугаар сарын 2-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +14+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12+17 градус, өдөртөө +23+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7+12 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ