Үерээс үүссэн лаг шавар, бохирдлын цэвэрлэгээнд 1000 орчим хүн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-08 10:49:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ. 


Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна.


Тухайлбал, Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Уг  байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ.


Холбоотой мэдээ