Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд Дмитрий Горелик баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик Монголын ард түмэнд үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр мэндчилгээндээ, Монгол түмний зуны улирлын гол баяр болох Үндэсний их баяр “Наадам”-ын мэндийг Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ хүргэе!
Монголын өвөрмөц баяр “Наадам” нь зөвхөн Монголоос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс Монголын гол баярыг өөрийн нүдээр үзэж, байт харваа, бөх, хурдан морины уралдааныг бахдан сонирхохыг хүсдэг асар олон тооны хүмүүсийн анхаарлыг татдаг юм. Үнэхээр өвөрмөц “Наадам” нь үндэсний ёс заншлаа дээдлэх хүмүүжлийг төлөвшүүлж, уламжлалт спортыг хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл юм.
Энэ жилийн Наадмаар гадаадын жуулчид асар их ирснээр олон тооны хүмүүст баяр наадмын уур амьсгалыг мэдрүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм анд нөхөд өө! Баярын өдрүүдэд та бүхэн, танай гэр бүл, найз нөхдөд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг дэвшүүлж, Монголын сайхан оронд амар амгалан, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! гэжээ.