ДОРНОД: Их бурхантын өлмийд орших “Хүүхдийн овоо” бол ариун шүтээний газар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-17 15:57:32

Чойбалсан /МОНЦАМЭ/. Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, Дорнод аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-г ариун шүтээний газар гэж үздэг.


Учир нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн уг газарт 2018-2019 онд малтлага, судалгаа хийжээ.

 

Судалгааны дүгнэлтэд “Хүүхдийн овоо” хэмээх 17 овоо нь бурхдын суурь, сэнтий байсан хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. Манал бурхны танка зургийн хувилбарыг бодит байдлаар хийсэн Ариун шүтээний газар хэмээн дүгнэсэн байдаг. Тодруулбал, дэлхий дахинаа танка хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг монголчууд “шүтээн зураг” гэж нэрлэдэг.


Сонирхуулахад, 2018 оны сорилын малтлагаар олдсон модны нүүрснээс авсан дээжийг Япон улсад шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд ойролцоогоор 257 жилийн өмнө буюу 1633-1669 оны үед холбогдох дүн гарч байсан юм. 

Холбоотой мэдээ