Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-06 13:38:47

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулан батлахыг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ. 

Стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн болон агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн стратегийн зорилт, арга хэмжээг улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэнэ.

Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэд техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь энэхүү дунд хугацааны  стратегийн зорилго аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд