Black Midi хамтлаг Ази дахь аялан тоглолтынхоо хүрээнд Улаанбаатар хотноо тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Лондон хотоос гаралтай алдарт Black Midi хамтлаг Азийн аялан тоглолтынхоо хүрээнд Улаанбаатар хотноо 7-р сарын 26-нд тоглох гэж байна.
1737 Entertainment-ийн урилгаар Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглох тус хамтлагийн тоглолтын урьдчилсан тасалбар 75.000₮, шууд тасалбар 90.000₮ үнэтэй юм байна.
2017 онд байгуулагдсан тус хамтлаг гитарчин, дуучин Жорди Грийп (Geordie Greep), басс гитарчин Камерон Пиктон (Cameron Picton), бөмбөрчин Морган Симпсон (Morgan Simpson) зэрэг гишүүдээс бүрддэг, рок, мат рок, пост панк, авант жазз урсгалаар тоглодог юм.