Завханд намаржилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-14 16:27:51

Завхан аймагт намаржилт нийт нутгийн 80 гаруй хувьд хэвийн, 20 гаруй хувьд дунд зэрэг байна.

Бэлчээрийн ургамлын ургац ихэнх нутагт 0.1- 6.0 ц/га байна. Намаржилт Түдэвтэй, Баянхайрхан зэрэг 12 сумд намаржилт жилээс 60 хувиар илүү сайн байгаа нь хадлан бэлтгэлд сайнаар нөлөөлж буй юм. Гэвч есдүгээр сарын цаг агаарын мэдээгээр хур тунадас элбэг, сарын дунд 10 хоногоос сэрүүсч, шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй байгаа тул хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын захирамж гарч аймаг, сумын аюулгйн нөөцөд бэлтгэх өвс тэжээлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар нэг боодол өвсний үнэ 2500-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ