Засгийн газар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-09-14 16:58:36

Засгийн газрын ээлжит 46 дугаар хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөсөн. Тухайлбал Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн Засгийн газар санал дүгнэлтээ гаргах бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол)

Д.ОЮУНХОРОЛ

Ц.ДАШДОРЖ

  1.  

Тогтоол хүчингүй болгох тухай

С.БЯМБАЦОГТ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 319 дүгээр тогтоол)

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоол)

Ж.БАТСУУРЬ

  1.  

Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай*

П.СЭРГЭЛЭН

  1.  

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулах асуудал

 

9.     

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын  талаар*

Ж.МӨНХБАТ

10. 

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар

П.ГАНХҮҮ

 

Н.Туяа

Холбоотой мэдээ