Автотээврийн ачааны импортын 47 хувийг Гашуунсухайт боомтоор нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-07-31 10:10:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн ачааны импортын 47 хувийг Гашуунсухайт, 41 хувийг Замын-Үүд, 5 хувийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлж байна. Харин экспортын 55 хувийг Гашуунсухайт, 24 хувийг Шивээ хүрэн, 9 хувийг Ханги, 5 хувийг Булган, 7 хувийг бусад боомтоор нэвтрүүлж байгаа аж.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар авто тээврээр давхардсан тоогоор 68.37 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос зорчигч 0.9 саяар нэмэгдсэнийг ЗТХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ