ХОВД: Ирвэсийг оюутан, залуучуудын наадмын бэлгэ тэмдэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-09 08:51:30

Жаргалант /МОНЦАМЭ/. “Найрсаг, эко Ховд-2023" оюутан залуучуудын урлаг, спортын их наадмын үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний нээлтэд 28 багийн тамирчин, урлагийн авьяастан, зохион байгуулагч, дэмжигчдээс бүрдсэн 1200 гаруй хүн оролцож, сум, багийнхаа туг, далбаа барин жагслаа.  

Энэ  үеэр сумдын шилдэг тамирчид ялалт, амжилтын илэрхийлэл болсон галт бамбарыг гараас гарт буухиалан асаав. 


“Найрсаг, эко Ховд-2023" оюутан залуучуудын урлаг, спортын их наадмын онцлох лого, бэлгэ тэмдэг нь ирвэс.


Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгаль орчин, амьтдыг тэр дундаа ирвэсийг хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор уг логог хийсэн гэж Ховд аймгийн Засаг даргын орлогч, дээрх наадмыг зохион байгуулах ажлын багийн ахлагч Т.Дэлгэрсайхан хэллээ.   

Холбоотой мэдээ