ХОВД: Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 8600 гаруй
малчин өрхийн 3.4 сая гаруй толгой мал нутаглаж байна. Мал сүрэг бол монголын
баялаг учраас малын эрүүл мэндийг
хамгаалах, малыг эрүүлжүүлэх нь хамгийн чухал асуудал байдаг.
Мал,
амьтны эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчин
эмгэгээс сэргийлэх, цаашилбал нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг
хангах их үйлсийн эзэд
болсон Мал эмнэлгийн салбарынхан өдгөө түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр
тэмдэглэж байна.
Анх Монгол Улсад "Малын
зүйлийг эмчлэн боловсруулан сайжруулах газар", Ховд аймагт "Мал
эмнэлгийн хороо" нэртэй байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн салбар нь ажил
хөдөлмөрийн арвин их амжилттай, алдартан гавьяатнуудын бүтээл дүүрэн нэгэн зуунтай
учран золгож байгаа нь энэ юм.
Тус ойн баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймгийн төв талбайд боллоо.
Энэ үеэр аймаг, сумын
мал эмнэлгийн байгууллагын
эмч, мэргэжилтэн, малчдын төлөөллөөс бүрдсэн
хүндэтгэлийн жагсаал алхав.
Мөн баярын хурал зохион байгуулж, 30
гаруй млаын эмч, мэргэжилтэнд төрийн дээд шагнал болон салбарын шагнал
гардууллаа.
Мал эмнэлгийн байгууллага үүсэж
хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанууд энэ сарын 14, 15-нд тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилж
байна.