СЭЛЭНГЭ: “Бугант нандин” ХХК 100 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд
Сэлэнгэ аймаг нь тарьц суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарласан. Энэхүү амлалтыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн
төлөөллийн нэг тус аймгийн Ерөө сумын Бугант
тосгоны “Бугант Нандин” ХХК юм.
Тус
компани 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Эднийх Бугант
тосгонд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна ойн нөхөн сэргээлт буюу
ойжуулалт, ойд арчилгаа цэвэрлэгээ хийдэг юм.
Одоогийн байдлаар мод
үржүүлгийн 12 га талбайд 8 сая орчим тарьц суулгац тарьжээ. Тодруулбал нарс,
шинэс, монос, хайлаас, гүйлс, агч, хуш, шар хуайс зэрэг олон төрөл байгаа бөгөөд ургалтын
явц 100 хувь байгаа аж. Тус
компанид Монгол Улсын гавьяат
инженер О.Алтанцэцэгээр ахлуулсан 100 гаруй хүн ажиллаж байна.
Цаашид “Бугант Нандин” ХХК
нь өвлийн хүлэмжтэй болж, 2 жилд
ургуулах тарьц, суулгацыг нэг жилд
ургуулах зорилт тавин ажиллаж байгаа хэмээн тус компанийн захирал С.Батсүх ярьсан юм.
Мөн тарьсан модоо нэн түрүүн хамгаалах, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хамгаас чухалд тавих хэрэгтэй гэдгийг ч тэрээр өгүүллээ.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр нийт 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм.