ХОВД: 1912 оны наймдугаар сард Ховд хотыг Манжаас чөлөөлсөн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-21 09:49:17

Жаргалант /МОНЦАМЭ/. "Тэртээ 1912 оны 8 дугаар сарын 20-нд Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын цэргүүд Ховд хотыг дайран эзэлж, Баруун Монгол дахь Манжийн ноёрхлыг эцэс болгов.

 

Ховдыг чөлөөлөхөд Тагна-Урианхайн 600, мянгадын 150, цахар, харчин 400, дөрвөд, баяд, захчин 1700, торгууд, казах, хотон 900, халх угсаатны 1100 цэрэг оролцсон нь нийт монголчуудыг хамарсан тэмцэл болсон" гэж Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр тэмдэглэжээ.   

Үүний үр дүнд 
Монголын нутаг дэвсгэр Хятад-Манжийн дарлал, эзэрхийллээс бүрэн чөлөөлөгдсөн гэж үздэг аж.   


Холбоотой мэдээ