ХОВД: Өнгөрсөн арав хоногт 14.4 мм бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-22 10:33:59

Жаргалант /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн зарим сумын нутгаар  14.4 мм тунадас орсон.  Нийт нутгаар  бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг,  ургамлын дундаж өндөр 2-12 см байна.


Зуншлагын болон ургамлын ургалтын байдал нийт нутгийн 40 орчим хувьд сайн, 60 орчим хувьд нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Өөрөөр хэлбэл, Жаргалант, Зэрэг, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг суманд сайн, бусад сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.  


Нийт нутгаар зуны саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтад таатай биш нөлөөлж буй.  Таана, хөмүүл гэх мэт шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хэт хаталтын байдалтай болжээ.


Сумдад сүү, цагаан идээ боловсруулах, мал оторлох, хадлан хадах  бэлтгэх зэрэг ажил яж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах, зэрлэг түүх гэх мэт ажил үргэлжилж байгаа талаар салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Холбоотой мэдээ