ХОВД: Хадлан бэлтгэх ажил 40 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-23 19:47:05

Жаргалант /МОНЦАМЭ/. Малчид, иргэд хөдөлмөрчид Ховд аймгийн 12 сумын нутагт хадлан бэлтгэх боломжтой. Одоогоор нутгийн онцлог, цаг агаарын төлөв байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хадлангийн талбайн 70-80 хувийг ашиглаж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаанаас үзэхэд Ховд аймаг 58-60 мянган тонн хадлан бэлтгэж байсан бол өнгөрсөн жил 68 мянга гаруй тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Харин энэ жилийн тухайд Ховд аймгийн малчид, иргэд хөдөлмөрчид 58.6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 хувьтай үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ