ДУНДГОВЬ: Иргэдийг ажлын байранд урьж, өдөрлөг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-25 12:38:56
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ,  аймгийн Хөдөлмөрийн биржтэй хамтран ажил хайгч иргэн болон ажилтан хайж буй байгууллагуудад зуучлах зорилгоор 8 дугаар сарын 24-25-нд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулж байна.


Тус өдөрлөгт E-mart, Дулааны цахилгаан станц, “Дундговь-Ус” ОНӨААТҮГ, Ган илч ХХК, Дундговь Политехник коллеж, тус аймаг дахь Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг 10 орчим байгууллага оролцож, сул байгаа ажлын байрны нөхцөлийг танилцуулан бүртгэл хийж, орох хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байна.


Тухайлбал, Улаанбаатар хотноо E-mart-ын Баянгол салбарт худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, туслах ажилтан, тогооч, хүргэлтийн ажилтан хэрэгцээтэй байгаа ба оюутнуудыг цагийн ажилд ажиллуулах боломжтой аж.

Дундговь Политехник коллежид ХАБЭА хариуцсан ахлах ажилтан, барилгын мэргэжлийн багш, барилга угсралтын мужааны багш, англи хэлний багш, физикийн багш, химийн багш, үйлчлэгчийн ажлын байрыг танилцуулж байгаа хэдий ч тусгай мэргэжил шаардсан ажлын байранд төдийлөн хүсэлт ирэхгүй байгааг онцолсон.


Тус аймаг дахь Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд судалгааны ажилтан, үйлчлэгч авах бол “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-д их эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хэл яриа засалч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, туслах хэрэгслийн техникч, Ган-Илч ХХК-д 20 машинист, Дундговь-Ус ОНӨААТҮГ-т машинист, гагнуурчин, сантехникч, цахилгаанчин ажилд авах юм.  


Түүнчлэн энэ үеэр аймгийн ХХҮГ-аас иргэдийг чадавхжуулах, мэргэжил олгох чиглэлээр оёдлын болон машинист бэлтгэх сургалтад оролцох сонирхолтой иргэдийг бүртгэн авч байгаа бөгөөд иргэдийг өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалсан юм.





  

Холбоотой мэдээ