Алт хилээр гаргах гэсэн хятад иргэнийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-16 13:41:48

Улаанбаатараас Эрээн чиглэлийн галт тэрэгний зорчигч Хятадын иргэн Н гэгч  зургаан кг алт нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн ажилтнууд илрүүлсэн байна.

Гаалийн Ерөнхий газраас хилийн хяналт шалгалтыг өндөржүүлж байгаагийн нэг жишээ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн Н-ийн хилээр хуул бусаар давуулахыг оролдсон энэ үйлдэл. Монгол Улсын хилээр хууль бусаар түүхий эд бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгаа тул манай улсын хил, гаалийнхан хяналт шалгалтаа улам чангаруулж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ