БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Төв номын санг "Ном" цомоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-14 14:47:04

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын санг Монгол Улсын Үндэсний номын сангийн нэрэмжит "Ном" цомоор шагналаа.


Шагналыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо гардуулж өгөв.


Тус цомоор номын сангийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан нийтийн санг шагнадаг. Мөн номын сангийн бүртгэл хөтлөлт, каталог, сан хөмрөгийн зохион байгуулалт, лавлагаа ном зүйн ажил зэрэг үндсэн үйл ажиллагаа нь тогтмолжсон, шинэлэг ажил санаачлан үйлчилгээндээ нэвтрүүлсэн, шинэ технологиудыг эрэлхийлж ажил хэрэг болгосон, гадаад, дотоодын хамтын ажиллагаа нь өргөжсөн байх зэрэг шалгуур үзүүлэлттэй байна.


Баян-Өлгий аймгийн Төв номын сан нь 116235 мянган ширхэг номтой. Номын фондод байгаа нийт номын 70 хувь нь монгол, 20 орчим хувь нь казах, 10 гаруй хувь нь бусад хэлээр хэвлэгдсэн номууд аж.


Өнгөрсөн онд давхардсан тоогоор 21 мянга орчим хүнд үйлчилгээ үзүүлж, энэ үзүүлэлтээрээ улсад тэргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ