БАЯН-ӨЛГИЙ: Тоорцог толгойн төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-14 16:15:38

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг болох Тоорцог толгой хэмээх газарт Ховд голд барьсан 169 метр урттай төмөр бетон гүүрийг өнөөдөр ашиглалтад орууллаа.


Гүүрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нарын албаны хүмүүс болон орон нутгийн иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.


Төмөр бетон гүүрний нийт төсөвт өртөг 5,8 тэрбум төгрөг бөгөөд санхүүжилтийг нь улсын төсвөөс шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн ба гүйцэтгэгчээр орон нутгийн "Жол" компани ажиллав.


Тус гүүр ашиглалтад орсноор Бугат, Алтанцөгц, Баяннуур, Өлгий сумын ард иргэд дөт замаар аюулгүй зорчих боломж бүрдэж байна.    

Холбоотой мэдээ