СЭЛЭНГЭ: Бодит үр дүн үзүүлэх өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт эхэллээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг
хангах, үүгээр дамжуулан бусад томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд Сүхбаатар сум болон ойролцоох сумдад хэрэгжих зэрэг бодит
үр дүн үзүүлэх өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт эхэллээ.
Энэ сарын 16-нд болсон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 МВт-ын дулааны цахилгаан
станц барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шавь тавих ёслолын
үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,
Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, “Ride
Mongolia” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Доржрагчаа тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Тус байгууламжийг “Ride
Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж
ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны 10 дугаар сард ашиглалтад өгнө гэдгээ компанийн удирдлага хэлж байв.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас аймгийн
төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөө
илэрхийллээ.
Сэлэнгэ
аймгийн цаашдын хөгжилд энэхүү бүтээн байгуулалт хамгаас чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нартай
тогтмол холбоотой байж, шаардлагатай шийдвэр, зөвшөөрлүүдийг гаргуулахад
дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласны үр дүнд өнөөдөр энэ ажил эхэлж байгаад
баяртай байна хэмээн аймгийн Засаг дарга онцлон хэлсэн юм.
Иймээс төслийг төлөвлөсөн хугацаандаа, амжилттай, чанартай хэрэгжүүлэх шаардлагатай талаар хөрөнгө оруулагч "Ride Mongolia" ХХК-ийн удирдлагад анхаарууллаа.