ХОВД: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд таван зорилт бүхий 90 асуудал тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын XIII хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын
ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаанд аймгийн
ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 25 төлөөлөгч, цахимаар 3 төлөөлөгч
оролцож, 67.5 хувийн ирцтэй эхэлсэн юм.
Энэ удаагийн хурлаар 10
асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар эхний асуудал буюу аймгийн
2024 оны "Хөгжлийн төлөвлөгөө" батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тус хөгжлийн төлөвлөгөөнд таван зорилт бүхий 90 асуудал тусган боловсруулжээ. Хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж, төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж байна.