"Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-18 14:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ханжоу 2022" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны гэсэн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.


Монголын баг тамирчид "Тегеран 1974" Азийн наадмаас эхлэн 11 удаагийн Азийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.


Энэ удаагийн наадамд ур чадвараа сорих манай волейболын шигшээ баг хамгийн түрүүнд БНХАУ-ын Ханжоу хотыг зорилоо. Волейболын эрэгтэй шигшээ багийнхан “D” хэсэгт Хятадын Тайпей, Пакистаны шигшээ багуудтай өрсөлдөнө.

 

Тоглолтын хуваарь /Волейбол/:

9 дүгээр сарын 19-ний 14.30 цагт

Монгол - Пакистан

9 дүгээр сарын 21-ний 19.00 цагт

Монгол - Хятадын Тайпей 

Холбоотой мэдээ