Үнээний ялгадсыг пуужингийн түлш болгон хувиргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН“Air Water
Inc” компани энэ намраас туршилт хийж эхлэх бөгөөд уг түлшийг Японы хойд хязгаарт
орших Хоккайдо арал дээр
байрладаг “Interstellar
Technologies Inc” сансар судлалын гарааны компанийн бүтээсэн пуужинг хөөргөхөд ашиглах ажээ.
“Air Water” нь 2021 оноос хойш Хоккайдо мужид
шингэн биометан үйлдвэрлэж байгаа ажээ.
Ингэхдээ Тайки суурингийн
сүүний фермийн ойролцоох үйлдвэрт аргал, шээсийг боловсруулж, гарган авсан хийг
Обихиро хот дахь үйлдвэр рүү тээвэрлэдэг ажээ. Дараа нь
метаныг бүтээгдэхүүнээс салгаж, хөргөж, шингэн биометан болгодог.
Пуужингуудыг сансарт хөөргөхөд хангалттай хүчийг бий болгоход шингэн түлш шаардлагатай. Өндөр түвшинд цэвэршүүлсэн метаныг ихэвчлэн
шингэрүүлсэн байгалийн хийг ашиглан үйлдвэрлэдэг бол тус компани малын ялгадаснаас гаргаж авсан био хийг ашиглан чанарын хувьд адилхан метан хийг үйлдвэрлэхээр ажиллаж байна.
“Interstellar
Technologies” компанийн хувьд, үнээний ялгадаснаас гарган авсан түлшийг төхөөрөмждөө
ашиглаж болох эсэхийг турших бөгөөд бага оврын “Zero” пуужинд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
“Бид
нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг
зөрүүг тэглэх эрчим хүчийг ашиглан пуужинг хөөргөхийг зорьж байна” гэж “Air Water” компанийн төлөөлөгч ярилаа.